ХӨВСГӨЛ-УЛААНБААТАРЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТАСАЛБАР 4600-ААР НЭМЭГДЖЭЭ
2018-08-31 14:09:10, 1742
Авто тээврийн үндэсний төвөөс “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдийн үнийг маргаашнаас эхлэн нэмж байна.
Хөвсгөлийн чиглэлийн буюу Мөрөн-УБ-Мөрөн хот хоорондын автобусны тасалбарын үнэ энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 4600 төгрөгөөр нэмэгдэж 36600 төг болж байгаа аж. 2015 оноос эхлэн Автотээврийн төв, хот хоорондын тээвэрлэгч 2 компанитай харилцан зөвшилдсөний үндсэн дээр 3 жилийн хугацаанд хямдралтай үнээр буюу 32000 төгрөгөөр  үйлчилж ирсэн байна. Энэ хугацаанд  төгрөгийн ханшны уналт, шатахуун, түлшний үнийн өсөлт, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан санхүүгийн бэрхшээл тулгарсан нь үнэ өсөх гол шалтгаан болжээ.
Б.Гантуяа


ХӨВСГӨЛ-УЛААНБААТАРЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТАСАЛБАР 4600-ААР НЭМЭГДЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0