Дэлгэрмөрөн гол Мөрөн хотын орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2021-07-27 16:54:53, 2310

 Сүүлийн үед усархаг бороо орсны  улмаас гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Өнөөдрийн  14 цагийн байдлаар Улаан тайгын  нурууны өврөөс эх авсан Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна. Гол эргээ халих үеийн түвшинг үерийн аюултай түвшин гэдэг аж. Өнгөрсөн өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сумын Тээл баг орчим, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-115 см-ээр нэмэгджээ.  Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 75 см-ээр,  Бэлтэс голын усны түвшин үерийн түвшнээс 40 см-ээр ахиу үертэй байна . Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас 125 см - ээр ахиу болж , үерийн байдалд шилжиж байна . Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Үүр, Бүгсий, Эг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15 см-ээр нэмэгдэж , олон жилийн дундаж түвшнээс 5-25 см-ээр  нэмэгдсэн байна . Иймд томоохон голын сав дагуу нутаглаж байгаа малчид , тээвэрчид , ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс онцгойлон анхааруулж байна.

Ш.Баярцэнгэл 


Дэлгэрмөрөн гол Мөрөн хотын орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0