"ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ" ҮЙЛДВЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
2018-05-26 23:06:36, 575

Хөвсгөл аймагт байгуулж байгаа "Хоймор нутгийн чулуу"-ны үйлдвэр тоног төхөөрөмжөө угсарч эхэлжээ. Үйлдвэрийг орон нутгийн хөгжлийн сангийн 370 сая гаруй төгрөгийн хөрөнгөөр байгуулж  байгаа бөгөөд 220 гаруй сая төгрөгөөр үйлдвэрийн барилга босч байна. Харин чулуу зүсэгч машин, суурин захлагч зэрэг үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмжийг БНХАУ-аас 140 гаруй сая төгрөгөөр авчээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан орон нутагт нөөц ихтэй боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гарган аймаг орон нутагт орох орлого, ажлын байр нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах зорилготой тус үйлдвэр 10 хоногийн дараа ашиглалтад орно.
Тус үйлдвэр нь барилгын бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зүйлс, аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлсийг орон нутагтаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлын явц 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын сүүлээр эхний бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах гэнэ.
Орон нутагт чулууны үйлдвэрийн барилгын гүйцэтгэгчээр Хөвсгөл аймгийн Ч.Сэрээнэн захиралтай "Тэмээн" компани ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 иргэн тогтмол ажлын байртай болох ажээ.



"ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ" ҮЙЛДВЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0