Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран “Шарилжгүй Мөрөн” аяны хүрээнд ажил идэвхтэй хайж байгаа 54 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Иргэдээр нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилжийг зулгаалгаж, хадаж нөөцлөх ажлыг хийлгэж байгаа аж. Мөн эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага бүр ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаахыг уриалж мэдэгдэл хүргүүлсэн байна.Иргэд болон байгууллагууд ойр орчмынхоо шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж бүрдэх төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Мөн шарилж, зэрлэг зэргийг нөөцөлж авснаар малчдад малын тэжээл болж өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад хувь нэмэр болох ач холбогдолтой ажээ.
54 ИРГЭНИЙГ ТҮР АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих