ХӨВСГӨЛ НУУРЫГ УНАДАГ ДУГУЙГААР ТОЙРОХ АЯЛЛЫГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-08-29 14:09:14, 864
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Шаргын голын уугуул Унадаг дугуйн бартаат замын аяллын холбооны тэргүүн Раднаагийн Хадбаатар тэргүүтэй аялагчид унадаг дугуйгаар Хөвсгөл далайг нар зөв бүтэн тойрчээ. Аялал 4 дэх жилдээ зохион байгуулагдаж  "Хөвсгөл сорилт 2018" унадаг дугуйн бартаат замын аяллын багийн гишүүд 18-58 насныхан бөгөөд 2 эмэгтэй, 8 эрэгтэй дугуйчид оролцсон бөгөөд  БНСУ-ын дугуйчин Ким Жун Шин 2 дахь удаагаа оролцож Хөвсгөл далайг унадаг дугуйгаар тойрчээ. Дугуйчид аялалаа Хатгалаас  эхлүүлж Жиглэгийн ам, Ханх, Сантын нуруунд хоноглож аялалаа 5 өдөрт амжилттай дуусгажээ. Аялалын багийн тэргүүн Р.Хадбаатар жил бүрийн өвөл мөсөөр зун газраар хоёр удаа Хөвсгөл нуурыг унадаг дугуйгаар тойрдог бөгөөд энэ удаа тэрээр 7 дахь удаагаа тойрч байгаа гэнэ. Харин энэ удаагийн аялалд оролцогчдын дийлэнх нь шинэ дугуйчид оролцсоноороо онцлог бөгөөд багийн гишүүд өөрсдийн сонирхолоороо нэгдсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ажээ.
Б.Гэрэлням 


ХӨВСГӨЛ НУУРЫГ УНАДАГ ДУГУЙГААР ТОЙРОХ АЯЛЛЫГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0