Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 28-ны 20 цагаас 08 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсч, 17-22 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө бага зэрэг сэрүүсч, 21-23 градус дулаан байна.
2018 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 30,31-нд ихэнх, 01-нд нийт нутгаар бороо, 02-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 01,02-нд нийт нутгаар сэрүүснэ.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Цогжаргал
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БОРОО ОРНО |
|
Сэтгэгдэл бичих