Хөвсгөл аймагт 418 ээж “Эхийн алдар” I, II дугаар одон гардан авлаа
2021-06-01 16:07:08, 1170

  Өнөөдөр эх үрсийн баярын өдөр. Улс  орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн  Хөвсгөл аймгийн 418 ээж “Эхийн алдар” I, II дугаар одон гардан авлаа.

Мөрөн сумын хэмжээнд 100 ээж II дугаар одон, 6 ээж  I-дүгээр одон гардан авлаа. Шагналыг УИХ-ын  БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. “Хүүхдийн мөнгө, Цалинтай ээж хөтөлбөр, Одонтой ээжийн мөнгө бол халамж биш Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого юм” гэдгийг БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцолж байлаа.

Сэтгүүлч Б.Ганаа

Гэрэ зургийг Happy Huvsgul

 



Хөвсгөл аймагт 418 ээж “Эхийн алдар” I, II дугаар одон гардан авлаа