ЯПОНЫ БАГШ, СУРАГЧИД ХӨВСГӨЛД ЗОЧЛОВ
2018-08-29 10:17:17, 721
Хөвсгөл аймаг Япон Улсын Нийгата мужтай 2014  онд хамтын ажиллагаа өрнүүлж санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд “Сурагч солилцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж Япон багш, сурагчид гурав дахь удаагаа тус аймагт зочилж байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа Японы 6 хүүхэд, 2 багш Хөвсгөл аймагт айлчилж Мөрөн хоттой танилцаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Чингүнжавын хөшөөний дэргэд дурсгалын зураг авахуулж, Музей үзэж монголын эрийн гурван наадмын нэг нум сум, шагайн харвааг сонирхон монгол хүүхдүүдтэй хөл бөмбөг тогложээ. Мөн орон нутгийн онцлог бүхий цаатны отог, малчин айлд зочилж монгол ахуйтай танилцаж Хөвсгөл нуурт амарсан байна.“Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд багачуудын гадаад хэл, соёлын мэдлэг боловсрол, дадлыг нэмэгдүүлэх, 2 орны сурагчдыг солилцож, тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн дурсгалт газар, үүх түүхийг танилцуулах, улмаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд олгож байгаа боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаар туршлага солилцох, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх зорилготой ажээ.
Б.Гантуяа


ЯПОНЫ БАГШ, СУРАГЧИД ХӨВСГӨЛД ЗОЧЛОВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0