“ХӨГЖИЛД ХАМТДАА” ТУСГАЙ ОЛИМПТ 100 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО
2018-08-29 10:04:38, 857
Хөвсгөл аймагт оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Хөгжилд хамтдаа” тусгай олимпийн зуны наадам болж 100 гаруй тамирчин оролцлоо. Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусадтай адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой бөгөөд  тус арга хэмжээнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мөн энэ үеэр спортын тэмцээнээс гадна нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг хийж асран хамгаалагчдад зориулсан сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд асран хамгаалагч, баг тамирчид, зохион байгуулагчид зэрэг  нийт 150 орчим хүн оролцжээ. Тус наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын тусгай Олимпийн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд хөнгөн атлетик, ширээний теннис, жүдо, агаарын теннис, хамтарсан багийн сагсан бөмбөг зэрэг спортын 5 төрлөөр зохион байгуулжээ.
 


“ХӨГЖИЛД ХАМТДАА” ТУСГАЙ ОЛИМПТ 100 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0