Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захын дэргэд цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон тохилог ариун цэврийн байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ. Зах дээр зогсож бараа бүтээгдэхүүн худалдаалдаг иргэдийн өмнө тулгамдсан асуудал болох ариун цэврийн байгууламж шийдвэрлэгдэж буйд олон иргэд талархаж байна.
Мөрөн сумын хэмжээнд 40 гаруй мянган иргэд оршин суудаг. Сумдаас өдөрт 500 гаруй иргэд ирж захаар үйлчлүүлдэг боловч өнөөдрийг хүртэл стандартын ариун цэврийн байгууламжгүй орчинд ажиллаж, үйлчлүүлсээр ирсэн юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 200 сая төгрөгийг шийдвэрлэж өгснөөр хамгийн их хүн цугладаг зах хамгийн сүүлийн үеийн тохилог стандартын ариун цэврийн байгууламжтай боллоо. Дараагийн ариун цэврийн байгууламжийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд барихаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Ганаа
Мөрөн сумын зах стандартын ариун цэврийн байгууламжтай боллоо |