Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн 2018 оны эхний 7 сарын нийгэм эдийн засгийн мэдээллийг танилцууллаа. Тус аймгийн хэмжээнд оны эхний 7 сарын байдлаар 1701 эх амаржиж 1698 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 85 тохиолдол буюу 5.2 хувиар, төрсөн хүүхэд 82 тохиолдол буюу 5.0 хувиар тус тус өссөн байна.
Харин нялхсын эндэгдэл эхний 7 сард 27 бүртгэгдсэн нь 2017 оны мөн үеийнхээс 7 тохиолдол буюу 9.4 хувиар буурсан байна. Нас баралтын 464 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдолоор буюу 6.4 хувиар өссөн байна. Нийт нас баралтын 84 тохиолдол буюу 7.6 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 32.1 хувь нь хоног болоогүй нас баралт байна. Нас баралтын 66 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг тохиолдлоор, хорт хавдрын нас баралт 88 бүртгэгдэж 9 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна хэмээн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
Б.Гантуяа
ХӨВСГӨЛД ТӨРӨЛТ НЭМЭГДЭЖ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧЭЭ |
|
Сэтгэгдэл бичих