ЦЭЦЭРЛЭГ СУМАНД ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2018-08-17 19:24:08, 779
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд  “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй өвчлөл гарсан тохиолдолд орон нутагт авах арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулийг Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтран  танхимын сургалт болон дадлага хослуулан зохион байгууллаа. Сургалтад  тарваган тахал өвчний голомтот нутаг болох Галт, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр, Арбулаг, Баянзүрх, Цагаан-Уул сумын эрсдэлтэй бүлгийн 70 гаруй иргэд оролцов. Сургалтаар тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед орон нутагт ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон байна. Мөн тарваганы түүхий эд эрхтэнийг хэрэглэхгүй байх, үхсэн тарваганы сэг зэм таарвал мэргэжлийн байгууллагад яаралтай хандах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
Б.Гантуяа


ЦЭЦЭРЛЭГ СУМАНД ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0