Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул бүстэй барилдааны Дэлхийн хошой аварга, жүдо бөхийн ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан Алтангэрэлийн Давааням хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан энэ жил хоёр дахь жилдээ бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэж сурлагын амжилт хүслээ. Мөрөн сумын хэмжээнд бүтэн өнчин 30 хүүхэд байдаг аж.
А.Давааням өнгөрсөн жилээс энэхүү сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн бөгөөд гурван аваргын өлгий болсон хоймор нутгийн хийморлог хүчтэн, бөхчүүдээ ч гэсэн эцэг эхийн хайраар дутаж яваа хүүхдүүдэд тусaлж сэтгэлийн дэм хайрлахыг уриалж байлаа.
Мөн Нэгдсэн эмнэлгийн хамгийн их ачаалалтай байдаг Дотрын тасагт Япон улсад үйлдвэрлэсэн тэргэнцэрийг гардуулан өгч цаашид аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө өөрийн чадах тусламжийг хүргэх болно гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
ЖҮДО БӨХИЙН ОУХМ А.ДАВААНЯМ БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ДҮРЭМТ ХУВЦАС БЭЛЭГЛЭВ |
|
Сэтгэгдэл бичих