СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА
2018-08-13 15:55:35, 1142
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар зусч байсан иргэн Б-ийн охин 13 настай М малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагдаагийн алба хаагчид  болон нутгийн иргэд  6 дахь өдрөө хайж байна. Тэрээр энэ сарын 7-ы өглөө явганаар малдаа яваад сураггүй болжээ.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор Хулстайн нуур, Түрүүний нуур, Түрүүн шугуй гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
 
Б.Гантуяа


СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-08-13 19:09:11
    Зочин: Oldoosoo doo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-08-13 16:33:29
    tsetsegmaa: Amid oldoosoi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-08-13 16:33:21
    tsetsegmaa: Amid oldoosoi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-04-27 21:25:00
    zochin: 26o ailiin barilga hezee ehleh yum bol