Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг хур бороо орсоны улмаас гол мөрний ус нэмэгдэн үерлэж байна. Тухайлбал Алаг-Эрдэнэ сумаас Хатгал орох замд байдаг Өлхөний сайр 2007 оноос хойш ширгэж усгүй болсон байсан боловч 11 жилийн дараа устай болж үерэлсэн байна. Үерийн ус Мөрөн сумын Нисэх буудлын гарам хүртэл үргэлжилж байна. Үерийн улмаас Хатгал орох хатуу хучилттай замын зарим хэсэгт чулуу хайрга бөөгнөрсөн байна.
Ийнхүү ус ихтэй бороо орсоны улмаас зарим ширгэсэн гол горхи сэргэн урсаж байна. Улсын хэмжээнд 2007 онд явуулсан гадаргын усны тооллогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 780 гол горхи, 374 нуур тойром, 879 булаг, шанд, 45 рашаан бүртгэгдсэн бөгөөд 2003 оны тооллогын дүнтэй харьцуулахад 45 жижиг гол горхи, 49 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн мэдээлэл байдаг ажээ.
ӨЛХӨНИЙ САЙР 11 ЖИЛИЙН ДАРАА ҮЕРЭЛЖЭЭ |
Сэтгэгдэл бичих