ХӨВСГӨЛИЙН ГУРВАН СУМ ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ 24 ЦАГ БОЛЖ БАЙНА
2018-07-20 18:45:49, 686
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт гэсэн 3 сум гэрэл цахилгаангүй болоод 24 цаг болж байна.
Тус сумд нь Архангай аймгаас цахилгаан эрчим хүч авдаг бөгөөд өчигдөр үдээс хойш орсон борооны үерийн улмаас Архангай аймгийн Цахирт цахилгааны тулгуур шон унасан тул цахилгаан эрчим хүч тасарчээ. Сумын хүн эмнэлэг, худаг ус, банк зэрэг газрууд мотор асааж иргэдэд үйлчилгээ хүргэж байна. Дээрх сумдад гэрэл цахилгааны улмаас гарсан онцгой асуудал гараагүй байна.” Одоогийн байдлаар тулгуур шонгуудыг засварлах ажил явагдаж байгаа бөгөөд маргааш үдээс хойш гэхэд  гэрэл цахилгаан өгөх мэдээлэлтэй байна” гэдгийг Шинэ-Идэр сумын Засаг даргын орлогч Л.Өнөрсайхан мэдээллээ.


ХӨВСГӨЛИЙН ГУРВАН СУМ ГЭРЭЛ ЦАХИЛГААНГҮЙ 24 ЦАГ БОЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0