Хөвсгөл аймагт орон нутгийн хөгжлийн сангийн 370 сая гаруй төгрөгийн хөрөнгөөр байгуулагдсан “Хоймор нутгийн чулуу”-ны үйлдвэр ашиглалтанд орж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан орон нутагт нөөц ихтэй боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гарган аймаг орон нутагт орох орлого, ажлын байр нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах зорилготой тус үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 иргэн тогтмол ажлын байртай болжээ. Тус үйлдвэр нь бүх төрлийн чулуугаар чулуун тавцан, чулуун сийлбэр болон суврага, барилгын бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зүйлс, аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчийн хүссэн хэмжээ загвараар хийж орон нутагтаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд цаашид хоймор нутгийн брэндийг бий болгох зорилготой ажээ.
Б.Гантуяа
"ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ"-НЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЧ ЭХЭЛЛЭЭ |
|
Сэтгэгдэл бичих