Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран сарлагийн гаралтай түүхий эдийг сурталчлах, малчид, дотоодын боловсрох үйлдвэрүүдийн түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол сарлаг-2018” фестивалийг Хатгал тосгонд маргааш эхэлнэ. Энэ үеэр сарлагийн парад, хөсөгтэй сарлагийн зохиомж, сарлаг унасан сайхан хос, тоногтой ганган сарлаг, сүйх тэрэгтэй сарлаг, хамгийн их сүүтэй сарлаг, сарлаг бугуйлдах, булгиулах зэрэг тэмцээн наадам болно. Мөн төлөө мэнд бойжуулсан сарлагт ээлтэй малчин, сарлагийн сүүгээр хамгийн амттай бүтээгдэхүүн хийсэн малчин, гар урлалын бүтээгдэхүүн хийсэн малчин, бүлэг хоршоог шалгаруулан олон нийтэд сурталчлан шагнаж урамшуулах ажээ. Сарлагийн хөөвөр болон бүтээгдэхүүнээр хийсэн хөнжил дэвсгэр, ширмэл ширдэг, арьс ширэн бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл, хувцас зэрэг сарлагийн бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн худалдаа болох ажээ.
Б.Гантуяа
“МОНГОЛ САРЛАГ-2018” ФЕСТИВАЛЬ МАРГААШ ЭХЭЛНЭ |
|
Сэтгэгдэл бичих