Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй
2021-02-02 08:53:27, 518

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 20. Ангараг гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.



Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй