Дулааны станц 19 хоногийн нүүрсний нөөцтэй байна
2021-02-01 09:58:53, 494

 Хөвсгөл аймгийн Дулааны станц  ТӨХК өнөөдрийн байдлаар  19 хоногийн нүүрсний нөөцтэй байна.  Талбай дээр 2800 гаруй тонн нүүрс байгаа бөгөөд Могойн голын уурхайгаас  нүүрс татан авалт үргэлжилж байгаа бол Жилчиг булгийн уурхайн татан авалт  өнөөдрөөс эхэлнэ.  Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан учраас энэ өвөл ард иргэдээс  гомдол санал ирээгүй гэнэ.  

Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1660 айл өрхийг дулаанаар ханган ажилладаг бөгөөд жилд 25000 тн нүүрс зарцуулдаг ажээ.

Б.Туяа 

  



Дулааны станц 19 хоногийн нүүрсний нөөцтэй байна