Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2021-02-01 09:17:02, 503

 Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 19. Сумъяа гараг. Харцага одтой, гурван хөх цагаан луу өдөр.

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, ад зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, ус, булгийн газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

 

 



Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн