Хөвсгөл аймгийн ахмад шатарчин Монгол Улсын аварга, Спортын мастер Б.Мягмарсүрэн Герман улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчидтай хамтран нэг баг болон оролцон тэргүүлж Хөвсгөл аймгаас анхны шатрын Дэлхийн аварга төрлөө. Б.Мягмарсүрэн бага наснаасаа эхлэн шатрын спортыг сонирхон 10 настайдаа аавыгаа шатар тоглож буйг харж анх шатар сурсан байна. Тэрээр монгол хэл бичгийн багш мэргэжилтэй боловч 43 жил мэргэжлээрээ ажиллахдаа шатрын хичээлийг Их-Уул, Мөрөн, Хатгал тосгоны сурагчдад хослуулан зааж олон мянган шавь нарыг төрүүлжээ. Энэ хугацаанд олон тэмцээн наадамд оролцож Хөвсгөл аймагтаа тасралтгүй 43 жил түрүүлсэн хоймор нутгийнхны бахархал болсон шатарчин юм. Б.Мягмарсүрэн шатрын спортыг сонирхон сурч тоглож эхэлснээс хойш 55 жилийн дараа Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байгаа ажээ.
Б.Гантуяа
ХӨВСГӨЛӨӨС ШАТРЫН АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ |
|
Сэтгэгдэл бичих