Хөвсгөлд өчигдөр гурван удаа газар хөдөлжээ
2021-01-29 14:46:20, 1187

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр гурван удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ханх сумын Хороо багийн Улаан мод гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 25 км-т, 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Ханх сумын Хороо багийн Бэрх гэдэг газар 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон.

 Үдээс хойш Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Б.Ганаа



Хөвсгөлд өчигдөр гурван удаа газар хөдөлжээ