"Могойн гол" ХК санхүүгийн хүндрэлд оржээ
2021-01-26 19:47:38, 1338

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын "Могойн гол" ХК 51 жилийн хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг илчлэг чанартай нүүрсээр хангаж ирсэн.

Сүүлийн үед уурхайн хөрс хуулалтын түвшний зузаан 70-80 метрт доошлон гүнзгийрч хөрс хуулалтын коэффициент алдагдалтай ажиллах түвшинд хүрч нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байна. Мөн уулын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн  70 гаруй хувь нь эдэлгээний хугацаа дуусч элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн учир уулын ажлыг төлөвлөсөн хэмжээнд, осол авааргүй ажиллуулах боломжгүй нөхцөл үүссэн байна. Тус аймгийн ИТХ-ын тогтоолоор 2019 онд Эрдэнэт чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглосны улмаас борлуулалтын орлого эрс муудаж, компани санхүүгийн хүндрэлд ороод байгаа ажээ.

Б.Ганаа



"Могойн гол" ХК санхүүгийн хүндрэлд оржээ