Өнгөрсөн онд 16 иргэнийг галын аюулаас аварчээ
2021-01-25 22:24:38, 931

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Тус аймгийн хэмжээнд он гарсаар нэг том хүн, хоёр хүүхэд галд өртөж амиа алдсан байна. Иргэд яндангаа хөөлөөгүй, галаа шатах, туслах материал болон газ ашиглан асааснаар гал түймэр гарах, амиа алдах эрсдэлд өртөж байгаа гэнэ. Цаашид бага насны хүүхдийг гал түлсэн орчинд хараа хяналтгүй орхихгүй байх, иргэд галаа зориулалтын чүдэнзээр асааж байхыг анхаарууллаа. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 3 хүн амиа алдсан бөгөөд Онцгой байдлын аврагчид гал түймрийн аюулаас 16 иргэний амийг аварсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.Нацагдорж мэдээллээ.

Б.Ганаа


Өнгөрсөн онд 16 иргэнийг галын аюулаас аварчээ