Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн өндөр настан Б.Хасбазарт Онцгой байдлын газрын хамт олноос өргөө гэрийг гардуулан өглөө. Тэрбээр залуу насандаа Онцгой байдлын газарт ажиллаж олон иргэдийг гамшиг ослоос хамгаалж явсан ч нэгэн. 2012 онд гэр нь галд өртсөн бөгөөд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Улсын Онцгой байдлын газарт түүнийг орон гэртэй болгох санал хүсэлт хүргүүлсэн нь ийнхүү шийдэгдсэн байна. Гэрийг Улаанбаатар хотоос ирэх зардлыг аймгийн Онцгой байдлын газар хариуцсан бол доторх авдар ширдэг зэрэг тохижилтыг Онцгой байдлын газрын Ахмадын зөвлөл өөрсдийн бололцоонд тулгуурлан шийдвэрлэсэн байна. Ийнхүү өвлийн адаг сарын шинийн 10-ы билэгт сайн өдөр өндөр настан Б.Хасбазар өргөө гэрээ хүлээн авч хамт олондоо маш их талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Б.Ганаа
Өндөр настан Б.Хасбазар өргөө цагаан гэртэй боллоо |