Хөвсгөл аймагт төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 214.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.1 хувь буюу 17.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 46.9 хувь буюу 68.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 94.3 хувь нь иргэдийн, 5.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 12 дугаар сарын эцэст 220.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр нэмэгдсэн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Б.Ганаа
Төгрөгийн хадгаламж 46,9 хувиар өсжээ |