Хөвсгөл аймагт оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Хөгжилд хамтдаа” тусгай олимпийн зуны наадам 8 сарын 23,24-ий өдрүүдэд болно. Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусадтай адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой гэнэ. Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын тусгай Олимпийн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд хөнгөн атлетик, ширээний теннис, жүдо, агаарын теннис, хамтарсан багийн сагсан бөмбөг зэрэг спортын 5 төрлөөр спортын наадмыг зохион байгуулах тус наадамд Хөвсгөл аймгийн 23 сумаас нийт 100 гаруй оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцоно. Мөн спортын тэмцээнээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг нүд, шүд, амны хөндий эрүүл ахуй, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нар хийж, тамирчдад нэг бүрчлэн зөвлөгөө өгч эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж, гэр бүл хоорондоо туршлага хуваалцах боломжийг бүрдүүлэх ажээ.
“ХӨГЖИЛД ХАМТДАА” ТУСГАЙ ОЛИМПИЙН СПОРТЫН НААДАМ БОЛНО |
|
Сэтгэгдэл бичих