Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурын эрсдэл өндөр 6 цэгт 44 хориглох тэмдгийг байршуулжээ.
Иргэд Хөвсгөл нууран дээгүүр тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн үйлдэж байгаа учраас мөс цөмрөх, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж эрсдэл өндөртэй газруудад хориглох тэмдэг байршуулсан байна.

Мөн хууль хяналтын байгууллагаас Хөвсгөл нуурын 2 талд нууран дээгүүр зорчихыг хориглосон эргүүл хяналтыг ажиллуулж байна.
Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сард хөлддөг юм. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 2 сард 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үздэг ажээ.
| Хөвсгөл нуурын 6 цэгт хориглох тэмдэг байршуулжээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12