Хөвсгөл аймгийн Түнэл, Шинэ-Идэр Төмөрбулаг, Их-Уул сумын Засаг даргын тамгын газар шинэ автомашинтай болж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдлээ. Тус аймгийн хэмжээнд төрийн байгууллага тэр дундаа Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдийн техник хэрэгсэлд онцгой анхаарч парк шинэчлэл хийсээр байна. Ялангуяа ихэнх сумдын Эрүүл мэндийн төвүүдийн автомашинуудыг шат дараалан шинэчилж байгаа бол энэ удаа дээрх дөрвөн сумын Засаг даргын тамгын газрын автомашинуудыг шинэчилж ОХУ-д үйлдвэрлэсэн бартаа саад ихтэй газар зорчих боломжтой УАЗ-469 болон Фургон автомашинуудыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар гардуулан өглөө.
ДӨРВӨН СУМЫН ТАМГЫН ГАЗАР ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО |
|
Сэтгэгдэл бичих