Гадна аймгийн нутагт 26 өрхийн 9521 толгой мал өвөлжиж байна
2020-12-21 17:38:00, 470

 Хөвсгөл аймгийн малчид хөрш зэргэлдээ Завхан, Архангай, Булган  болон Баянхонгор, Хэнтий аймагт отроор өвөлжиж байна.

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул суманд 3 өрхийн 622 толгой мал Цэцэрлэг, Жаргалант сумаас, Архангай аймгийн 7 суманд Жаргалант сумын 20 өрхийн 7649 толгой мал, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Жаргалант сумын 1 өрхийн 450 толгой мал оторлож байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд Жаргалант сумын 1 өрхийн 360 толгой мал, Булган аймгийн Баян-Агт суманд Галт сумын 1 өрхийн 440 толгой мал нийт 5 сумын 26 өрхийн  9521 толгой мал өвөлжиж байна.  Харин гадна аймгаас буюу Булган аймгийн Баян-Агт сумаас Их-Уул суманд 2 өрхийн 858 толгой мал, Завхан аймгийн Их-Уул сумаас Чандмань-Өндөр суманд 13 өрхийн 1201 толгой мал тус тус отроор өвөлжиж байгаа ажээ.

Б.Туяа 


Гадна аймгийн нутагт 26 өрхийн 9521 толгой мал өвөлжиж байна