Хөвсгөл нуурыг зорин ирж буй гадна дотны жуулчид, аялагчид Сүхбаатар хөлөг онгоцоор аялан газрын цэнхэр нүдэн далай ээжээр аялах дуртай байдаг. Сүхбаатар хөлөг онгоц өдөрт нэг удаа зорчигчдод зориулан аялал хийдэг байсан бол сүүлийн өдрүүдэд нэмэлт хоёр аялал гаргаж өдөрт гурван удаа аялал хийж байгаа ч зарим өдөр иргэд багтахгүй ачаалал ихтэй байгаа гэнэ. Сүхбаатар хөлөг онгоцоор том хүн 23000, хүүхэд 10000 төгрөгөөр аялж байна. Аялалын маршрут “Хадан хүй”, “Модон хүй” хүртэл явж далай ээжийн давалгааг сонсч явах замдаа хөлгийн хамт олны сонирхолтой мэдээлэл сонсч, тэмцээн наадамд оролцох боломжтой юм. Тус онгоцонд нэг удаа 60 орчим иргэд аялах боломжтой бөгөөд сүүлийн үед аялагчид их байгаа учраас өдөр бүр 3 аялал хийж 200 орчим хүн аялж байгаа ажээ.
СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦООР ӨДӨРТ 200 ОРЧИМ ИРГЭД ЗОРЧИЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих