Хөвсгөлд эрчим хүчний хэрэглээ 16,5 хувиар өсжээ
2020-12-16 21:43:11, 530

 Хөвсгөл аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,6 МВт буюу 16,5 хувиар өссөн байна.

Энэ сарын 15-ны өдөр "Хөвсгөл Эрчим хүч" ХХК-д 29 хэрэглэгчийн дуудлага ирснийг бүрэн барагдуулсан байна. Иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал хэт ихэссэний улмаас энэ сарын 14-нд нийт 13127, энэ сарын 15-нд 6767 хэрэглэгчид тодорхой цагуудад хязгаарлалт хийж ачаалал хөнгөлж ажилласан байна. “Засгийн газраас ирэх оны 7 дугаар сар хүртэл эрчим хүчний үнийг тэглэсэн шийдвэртэй холбогдуулан хэрэглээ огцом өссөн тул суурилагдсан эрчим хүч хүрэлцэхгүй, хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрч байна“ гэдгийг "Хөвсгөл Эрчим хүч" ХХК-ийн Ерөнхий инженер Д.Отгонбаяр мэдээллээ. Цаашид хүйтний эрч чангарахын хэрээр цахилгааны ачаалал өсөх төлөвтэй байгаа ажээ.

Б.Ганаа



Хөвсгөлд эрчим хүчний хэрэглээ 16,5 хувиар өсжээ