Хөвсгөл нууран дээгүүр зорчиж байгаад амь насаа алджээ
2020-12-14 21:48:18, 2197

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Хөвсгөл нуураар королла маркийн автомашинаар зорчиж байсан 2 иргэн Эгийн голын хоолой орчимд осолдож амь насаа алдсан байна. Осолдсон иргэдийн цогцос болон тээврийн хэрэгслийг  Онцгой байдлын аврагчид үдээс хойш гаргасан байна. Тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Ус судлалын өртөөнөөс томоохон гол мөрнүүд тогтвортой мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байна гэдгийг анхааруулж байна.

Ялангуяа Хөвсгөл нуур нь бүрэн гүйцэд хөлдөөгүй байгаа бөгөөд  11 дүгээр сарын сүүлчээс хөлдөж эхлэн 12 сарын сүүлээр бүрэн битүүрч хөлддөг гэнэ. Өнөөдрийн байдлаар  Сэлэнгэ, Эгийн гол, Хатгал орчимд, Хөвсгөл нуур зэрэг томоохон гол мөрнүүдэд мөсөн зах, мөсөн хөвлөг, өтгөн зайр урсах гэх мэт мөсний үзэгдэл ажиглагдаж байна.

Иймд томоохон гол мөрнүүд тогтвортой, мөсөн бүрхүүлтэй болж бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Б.Туяа 



Хөвсгөл нууран дээгүүр зорчиж байгаад амь насаа алджээ