Хөвсгөл аймгийн хэмжээнд ажиллаж байсан 32 постоос 27-г татан буулгаж өнөөдрийн байдлаар 5 хяналтын пост ажиллаж байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт Тариалан сумын Намнангийн ар, Рашаант сум, Цэцэрлэг сум, Жаргалант сум, Хот хоорондын буюу Хүндэтгэлийн хаалганы гэсэн 5 цэгт хяналтын пост ажиллаж байна.
Хөвсгөл аймагт коронавирүсний өвчлөл бүртгэгдээгүй учраас тус аймгаас бусад аймаг руу зорчих иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй асуумж судалгааг үнэн зөв бөглөх шаардлагатай ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт хяналтын 5 пост ажиллаж байна |