Үсчид хамгийн ойр зайнаас үйлчилгээ үзүүлдэг учраас ажиллахгүй байх шийдвэр гаргажээ
2020-12-01 21:36:59, 2263

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар Үсчний газрыг ажиллуулах шийдвэр гаргасан боловч аймгийн Үсчин гоо засалчдын холбооноос энэ сарын 11 хүртэл ажиллахгүй гэдэг хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлсэн байна.

“Сүүлийн үед халдварын голомттой бүсээс маш олон иргэд тээвэрлэгдэн ирж байна. Үсчид бид маш ойрын зайнаас үйлчилгээ үзүүлдэг учраас хамгийн эрсдэлтэй нөхцөл бүрдэнэ. Иймээс Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг  үсчин гоо сайханчдын саналыг нэгдсэн группээр дамжуулж авахад олонх нь буюу 90 хувь нь эрсдэлтэй нөхцөлд ажиллахгүй байх санал гаргасан” гэдгийг аймгийн Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Г.Сувдаа хэлж байлаа.

Тус аймагт 28 үсчин гоо сайхны салонд нийт 250 гаруй үсчин, гоо сайханч,  хумс засалчид ажилладаг ажээ.

Б.Туяа 



Үсчид хамгийн ойр зайнаас үйлчилгээ үзүүлдэг учраас ажиллахгүй байх шийдвэр гаргажээ