Хөвсгөлд Сэлэнгэ аймгаас өчигдөр 67 хүн ирсэн бол өнөөдөр 85 хүн ирнэ
2020-11-26 19:39:33, 3882

 Хөвсгөл аймгаас Сэлэнгэ аймгийн нутагт самарт явсан иргэдийг Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан авч байна. Өчигдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Бугант  Хүдэр сумдаас 86 иргэн ирснээс 67 иргэн нь Сэлэнгээс иржээ. 

 Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүн хараа, Бугант, Хүдэр сумуудаас 16 автомашинтай 85 иргэн ирж байна. Ирж буй иргэдийг Намнангийн ар, Хот хоорондын пост зэрэг газруудад асуумж судалгаа авч бүртгэлжүүлэн шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа гэнэ. Ийнхүү эрсдэлт бүс нутгаас олон иргэд орж ирж байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.

Б.Туяа 

 

 



Хөвсгөлд Сэлэнгэ аймгаас өчигдөр 67 хүн ирсэн бол өнөөдөр 85 хүн ирнэ