Хөвсгөл аймгийн хэмжээнд 32 хяналтын постод Цагдаагийн болон төрийн байгууллагын алба хаагчид хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Тус аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар идэш болон түлээ бэлтгэх иргэдийг нэвтрүүлэх шийдвэр гарснаас хойш хяналтын постоор зорчих иргэд эрс нэмэгдсэн байна. Өчигдрийн 14 цагаас өнөөдрийн 14 цаг хүртэлх 1 хоногийн хугацаанд хот хоорондын постоор Улаанбаатар болон бусад аймаг руу 24 тээврийн хэрэгслээр 56 иргэн гарч, 18 тээврийн хэрэгслээр 36 иргэн нэвтэрч орж ирсэн байна. Бусад 31 постоор 370 тээврийн хэрэгсэлтэй 907 хүн орж, 349 тээврийн хэрэгслээр 759 хүн гарсан гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ. Улаанбаатар болон бусад аймаг сумаас Мөрөн суманд ирсэн 36 иргэнийг Эрүүл мэндийн байгууллага бүртгэлжүүлэн асуумж судалгааг авсан байна.
Б.Ганаа
| Хяналтын постоор нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгджээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07