Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат уяач Г.Батболд Аймгийн “Алдарт уяач” цолыг хүртсэнийг Засаг дарга Л.Ганболд гардуулан өгч баяр хүргэлээ. Г.Батболд нь Засгийн газрын улс, бүсийн тогтоолтой наадмаас 1 түрүү 5 айраг, аймгийн чанартай наадмаас 3 түрүү 5 айраг авсан амжилтыг гаргажээ. Түүний “Төгс зээрд” хязаалан 2015 онд зүүн бүсэд айрагдаж, “Зөөлөн хонгор” даага нь 2016 онд Хэнтийд болсон зүүн бүсэд айрагджээ. Мөн “Дархан буурал” морь нь 2017 онд “Дэлтэй цэнхэр” уралдаанд аман хүзүүдэж, энэ жил Дүнжингаравт айрагдсан байна. Өнгөрсөн жил “Сүлд” хул үрээ нь төрийн наадамд айрагдаж, говийн бүсэд түрүүлсэн зэрэг томоохон амжилтуудыг гаргажээ. Г.Батболд нь энэ жил Төв аймгийн Цээл сумын Өндөр Ширээт сумын нутагт морьдынхоо уяа сойлгыг тааруулан, улс бүсийн наадамд хурдан хүлгээ уралдуулахаар сойж байгаа ажээ.
Б.Гэрэлням
| Г.Батболд Аймгийн алдарт уяач цол хүртлээ |
Itgeltugs Erdenebat Environmental Studies & Community Projects 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих