Маргааш өглөөний 5.00-7.00 цагийн хооронд эрчим хүч хязгаарлана
2020-11-16 17:37:08, 2555

 Хөвсгөл аймгийн хэмжээнд маргааш өглөөний 5.00-7.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлана гэдгийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий Хангайн бүсийн салбараас мэдээллээ. Булган Мөрөнгийн 110 кВ-ын агаарын шугамын 1 цэгт цахилгаан дамжуулагч утасны судлууд тасарч аваар гарах нөхцөл байдал үүссэн байна. Иймээс тус  шугаманд таслалт хийж, гэмтэл устгах ажлыг өглөөний 5.00-7.00 цагийн хооронд хийх болсон тул иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагуудыг цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулан ажиллахыг Мөрөн дэд станцын ахлах инженер Д.Алтанхуяг анхааруулж байлаа.

Б.Ганаа

 



Маргааш өглөөний 5.00-7.00 цагийн хооронд эрчим хүч хязгаарлана