Хүнсний нөөц хангалттай байна
2020-11-13 00:00:00, 614

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний нөөцийн судалгааг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд хомстолд орсон хүнсний бараа бүтээгдэхүүн байхгүй хангалттай байна гэсэн дүн гарчээ. Тодруулбал малын мах 17, гурил 51, гурилан бүтээгдэхүүн 2, төрөл бүрийн будаа 15, хуурай сүү 2, өндөг 1, ургамлын тос 10 хоногийн нөөцтэй байна.  Иргэд хүнсний бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж байна. Ялангуяа хурдан муудаж гэмтдэг бүтээгдэхүүнийг ихээр нөөцөлж буруу хадгалбал  эрсдэлд өртөх аюултай гэдгийг   Хөвсгөл аймгийн МХГ-ын ЭМБХХХ-ийн дарга А.Үүрийнцолмон  анхааруулан сэрэмжлүүлж байлаа.

Б.Ганаа


Хүнсний нөөц хангалттай байна