Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шатахууны нөөцийг тодорхойлсон байна. Аймгийн хэмжээнд нийт 88 шатахуун түгээх станц, 2 автомашин хийгээр цэнэглэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Мөрөн суманд 26 шатахуун түгээх станц, 2 автомашин цэнэглэх станц, суманд 62 шатахуун түгээх станц ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар А80 Мөрөн суманд 48, орон нутагт 34, АИ-92 Мөрөн суманд 14, орон нутагт 21, ДТ 23 хоног, хийн шатахуун 7 хоногийн нөөцтэй байгаа ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт шатахууны нөөц 7-48 хоног байна |