Хөвсгөл аймаг дахь Ханх-Мондын шалган нэвтрүүлэх боомт 7 сарын 11-14-ний өдрүүдэд 4 хоног амарна.
	 
	Монголын уламжлалт үндэсний их баяр наадам энэ сарын 11-ий өдрөөс 15-ны хооронд болохтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдгээр өдрүүдийг амралтын өдрүүд болгон зарласан тул тус боомт ийм хуваарь гаргажээ.
	 
	Энэ өдрүүдэд Ханх-Мондын шалган нэвтрүүлэх боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, хилийн Ханх шалган нэвтрүүлэх боомт энэ сарын 15-аас хэвийн ажиллаж эхлэх ажээ.
	Б.Гантуяа
 
     
     
    
                    
                    
      
        
          | ХАНХ-МОНДЫН ХИЛИЙН БООМТ 4 ХОНОГ АМАРНА |  | 
      
 
      
     
    
    
        
        
    
    
  
Сэтгэгдэл бичих