Хөвсгөл аймагт 80 гаруй мянган дотоодын жуулчин иржээ
2020-11-12 22:12:04, 568

Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур бүс нутаг  болон хөгжих зорилт дэвшүүлсэн  Хөвсгөл аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал 2019 онд дотоодын 56531 дотоодын жуулчин ирсэн бол энэ онд  80591 болж 20 гаруй мянгаар нэмэгджээ. Ковид-19 цар тахлын улмаас хил хаасан учир  гадаадаас жуулчид ирээгүй Монголд амьдардаг  50 гадаад жуулчин ирсэн гэсэн судалгааг гаргажээ. Тус аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 200 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж 3500 орчим иргэн ажиллаж байна. Гадаад, дотоодын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт 50 100 цогцолбор, Соёмбо цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлсээр байгаа ажээ.

Б.Туяа 



Хөвсгөл аймагт 80 гаруй мянган дотоодын жуулчин иржээ