Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд маргааш өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ
2020-11-06 20:05:35, 1260

Маргааш  буюу намрын адаг сарын шинийн 22-нд Бурхан багш 22 тэнгэрийн орноос замбуу тивд заларсан их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд  өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ. Тодруулбал   08:00-17:00 цагт Бурхан багшийн чого ( Чойдаржайлин дуганд ),  12:00 цагт Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдрийн номын айлдвар ( Гандандаржайлин хийдийн Ловон, гэлон лам Д. Батдэлгэр ), 12:40 цагт "Эхийн ачийг хариулах тухай" (Гандандаржайлин хийдийн Да лам М. Мөнхбат)

Бурхан багш тэнгэрийн оронд төрөл авсан эхийн ачыг хариулахын тухайд тэнгэрийн оронд морилж тэнгэрүүд болон эхдээ дээдийн номын рашааны хурыг буулгаж нирвааны хутагт хөтлөөд буцаж замбуу тивд заларсан өдөр юм. Энэ өдрийг Эхийн ачийг хариулсан  их дүйчэн өдөр хэмээн бурханы шашинтан орнууд, эцэг эхийн ачийг дурьдан санаж буянд шамдаж тэмдэглэж өнгөрүүлдэг ажээ.

Б.Ганаа



Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд маргааш өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0