200 өрхөд газар олгохоор төлөвлөсөн боловч 50 орчим иргэн хүсэлт ирүүлжээ
2020-11-03 21:38:36, 1665

Мөрөн сумын хэмжээнд энэ онд 200 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор төлөвлөсөн боловч өнөөдрийн байдлаар 50 орчим иргэд хүсэлтээ ирүүлсэн байна. Иймээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авах хүсэлтэй иргэд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлтээ өгөх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг хэлж байлаа.  Иргэдэд Мөрөн сумын зүүн урд чиглэлд буюу Элстийн ард ногоо тариалдаг байсан 10 га газрыг олгох гэнэ. Цаашид Мөрөн хотын хөгжил зүүн тийш тэлэх бөгөөд  иргэдэд газар олгож буй газруудад дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Б.Ганаа



200 өрхөд газар олгохоор төлөвлөсөн боловч 50 орчим иргэн хүсэлт ирүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-06 20:43:47
    Zochin: Shal hudlaa urugdul uguh geheer awahgvi bga l gedeg yum bna le
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-05 18:30:58
    Zochin: Ehleed ded buttsig hiigeed unaa avtobusg ni shiir chih guiltgui ochno hezee gerel tsahilgaan huleegeed ogtono shig amidrah uim u setgeech
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-05 17:37:58
    Narnaa: Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрынханд ажлын уялдаа холбоо гэж байдаггүй юм шиг байна. Өөр өөр юм яриад. Тэгээд зарим албан хаагчид нь ажлаа мэдэхгүй байж харьцаа муутай. Ажлаа хийж байгаа бол иргэд ямар асуудлаар их хандаж байна тэр асуултанд нь хариулт өгөөч дээ. Бас дарга мэдэхгүй гээд сууж байхаар удирдлагаа мэдээллээр хангаж ажилла.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-05 00:52:59
    Зочин: Urgudul ugii geheer gazar olgogohgui bga gedeg shuudee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-04 22:42:24
    ?????: . Асуухаар өргөдөл авахгүй байгаа л гэдэг. Тэгсэн мөртлөө энд тэнд шинэ хашаа баригдаж бна. Хаанаасаа яаж аваад байдаг юм. Ер нь ажлаа мэдээд хариулт өгөх хүн байдаггүй байх. Бүх албан газар нээлттэй ил тод байх ёстой байхад газрын алба хаалттай, нэг сумын даамал лав бөөөөөөөөөөөн хүнд суртал. Тэрнээс өөр хүн тавьж болдоггүй ямар хаашаа удирдлагагүй газар байдаг юм. Албаны дарга нь ч, сумын засаг нь ч тэр хүнээ мэддэггүй, нөгөөх нь бүр даварцан. Ийм байж болохгүй ээ...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-04 21:07:17
    Зочин: Ochood asuuhaar urgudul xvselt awahgvi ged awdaggvi l yum bnlee.xezee awah bol geheer medeh xvn neg ch bhgvi .bi nileen xed ochij vzsen
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-04 12:44:56
    Зочин: Баярлалаа чухал мэдээ дамжууллаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-03 22:53:49
    ?????: Хаана яаж хүсэлт гаргах вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-03 21:50:07
    Зочин: худлаа олдохгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-03 21:47:37
    ?????: Жирийн мань мэтэд олддог юм болов уу даа?