Өнгөрсөн шөнө буюу Улаанбаатарын цагаар 10 сарын 28-ы 00:53 минутад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас хойд зүгт 80 километрийн зайд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн энэ сарын 22-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас хойд зүгт 77 километрийн зайд 4,5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 15 удаагийн газар хөдлөлт болон чичирхийлэл бүртгэгдсэн. Энэ үеэр ямар нэгэн хохирол гараагүй ихэнх тохиолдол хүн амьтан байхгүй газруудад мэдрэгдсэн гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Гантуяа
Өнгөрсөн шөнө Цэцэрлэг сумаас хойд зүгт 80 километрийн зайд 4,1 магнитудын газар хөдөлжээ |
Сэтгэгдэл бичих