Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах иргэдийг чадваржуулна
2020-10-19 22:31:54, 597

 Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Хөвсгөл аймагт “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах иргэдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулна. Аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймагт зочлох үйлчилгээний 2 дахь шатны сургалт зочин хүлээн авагч, өрөө, гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, зоогийн газрын зөөгч, бартендер, бариста, тогооч, аяллын хөтөч, аяллын жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 11 чиглэлээр явагдана. Сургалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн сургуулийн багш нар удирдан явуулж мэргэжил тус бүрээр гэрчилгээ олгоно. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд онол дадлага хослон явагдах ажээ.

Б.Ганаа



Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах иргэдийг чадваржуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0