Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж гадаад дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Хөвсгөл брэнд намрын ногоон өдөр үзэсгэлэн худалдаа боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний нэр төрлийн 19,3 тн бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн 38 төрлийн 1230 ширхэг бүтээгдэхүүн, газар тариалан төмс хүнсний 19 төрлийн ногоогоор нийт 94 иргэн 28 аж ахуйн нэгж оролцлоо.
Аймгийн брэнд бүтээгдэхүүнээр Хөвсгөл титаник ХХК-ийн Мөнхжин 3 төрлийн жигнэмэг, орон нутгийн онцлог брэнд бүтээгдэхүүнээр Өег жаргалан ХХК-ийн Талх талхан бүтээгдэхүүн, Окта эдр ХХК-ийн Бэлгийн багц, Шилдэг технологитой бүтээгдэхүүнээр Аяны жолоо ХХК-ийн 3 төрлийн жигнэмэг, Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнээр Тариалан сумын Шанш хоршооны Чацарганаар баяжуулж савласан тараг шалгарлаа. Мөн шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр Мөрөн сумын иргэн Б.Цогтын Таван сансаг цай, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Хатгал тосгоны иргэн Э.Аззаяагийн Эсгий урлал, Аж үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Цагаан-Уул сумын иргэн Д.Зоригтбаатарын Сийлбэртэй иж бүрэн тавилгатай гэр тус тус шалгарлаа. Энэ үеэр 9,5 тн бүтээгдэхүүн худалдан борлуулжээ.
Б.Гантуяа
Титаник компаний Мөнхжин жигнэмэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа |