ХӨВСГӨЛИЙН ХОЁР СУМАНД “СҮҮ ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ” ЦЕХ АШИГЛАЛТАД ОРЛОО
2018-07-06 18:16:58, 854
Хөвсгөл аймгийн Тариалан болон Тосонцэнгэл суманд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн хүрээнд “Сүү цагаан идээ боловсруулах” 2 цех ашиглалтад орлоо. Орон нутагт “Сүү цагаан идээ боловсруулах цех” ашиглалтад орсноор үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг нэмэгдүүлэх, сүүний нөөц ашиглалтыг сайжруулах, малчдын орлого болон ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм. Цехэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Тариалан сумын “Шанш” хоршоо, Тосонцэнгэл сумын “Тосон сүүн цагаан далай” гэсэн  хоёр хоршоонд төслийн зүгээс олгож нийт 23 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус цех ашиглалтад орсноор хоёр суманд цехийн ажилтан малчидтайгаа нийт 40 орчим ажлын байр бий болж сумандаа ариутгасан сүү, цөцгий, ааруул, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулах ажээ.
 


ХӨВСГӨЛИЙН ХОЁР СУМАНД “СҮҮ ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ” ЦЕХ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0